ОУХБХ-ны “Их Хурал” анх удаа цахимаар зохион байгуулагдлаа

Жил бүр зохион байгуулагддаг ОУХБХ-ны их хурал өнгөрөгч лхагва гарагт зохион байгуулагдлаа.
“Ковид – 19” цар тахлын улмаас энэ жил анх удаа тус хурал цахимаар явагдсан бөгөөд нийт 211 улсын төлөөлөгчид оролцсон юм. ОУХБХ-ны хувьд тус хурлаар 2020 болон 2021 оны төсвөө танилцуулж батлуулсан ба цар тахлаас үүдсэн нэмэлт тусламж, эмэгтэй хөл бөмбөгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг шинэчлэн санаачилж, тууштай дэмжихээ илэрхийллээ.
Тус хуралд Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Гадаад харилцааны хэлтсийн захирал С.Монголжингоо нар оролцлоо.