
Uncategorized
ОУХБХ-НЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
МХБХ-ны А, В зэрэглэлтэй нийт 28 шүүгчдийн дунд зохиогдсон ОУХБХ-ны шүүгчийн сургалт тав хоногийн турш амжилттай явагдаж, өндөрлөлөө.
Оролцогч шүүгчидээс бие бялдарын фитнес тест болон алдаа дүрмийн бус үйлдэл, торгуулийн цохилт, гар хүрэх, торгуулийн цохилтын шийдвэрүүд, отон тоглолт гэсэн гол дүрмүүдээр видео шалгалт авав.
2010 оноос хойш өдийг хүртэл Монголд олон улсын шүүгчийн сургалтыг зохион байгуулж буй техникийн сургагч багш Мохаммед Родзали нийт оролцогчдын мэдлэг чадвар үлэмж нэмэгдсэн байгааг онцоллоо.
Мөн фитнесийн сургагч багшаар ирсэн Рави манай шүүгчдийн бие бялдарын бэлтгэлжилтийг үнэлж, анализ хийн, шилдэг бэлтгэлийн аргуудыг зааварчилсан юм.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Дагвадорж, Шүүгчийн хорооны дарга Г.Тэгшжаргал, шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар оролцлоо.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Мохаммед Родзалигийн Монгол шүүгчдэд зааж сургасан мэдлэг чадвар, оруулсан оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж МХБХ-ны “Алтан титэм” шагналыг хүндэтгэлтгэйгээр гардууллаа.