
МХБХШүүгчид
ОУХБХ-НЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Талбайн улирлын нээлтийн тоглолт 3-р сарын 11-нд Супер цомын тоглолтоор эхлэх МХБХ-ны талбайн улирлын өмнө А болон Б ангилалтай шүүгчид ОУХБХ-ны шүүгчийн сургалтад оролцож байна.
Мөн тус сургалтыг нээж МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар хүрэлцэн ирж нийт сургалтад хамрагдаж буй шүүгч нарт амжилтыг хүслээ.
Сургалтыг ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш нар болох Мохамед Родзали болон Ахмад Халиди нар удирдан явуулж байна.
Сургалт онол практик хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд хөлбөмбөгийн тоглолтын үеэр ихээхэн тохиолддог сэдвүүдийн талаар бичлэг үзэж, анализ хийж байгаа юм.
Мөн өнөөдөр ОУХБХ-ны болон МХБХ-ны А ангилалтай шүүгчид улирлын өмнөх бие бялдрын шалгалтаа өглөө.