ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Анх 2004 онд шүүгчийн замналаа эхлүүлж, 2012 онд ОУХБХ-ны шүүгч болсон Должинсүрэнгийн Түмэнбаяр өнөөдөр зодог тайллаа.
Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны “Алтан шүгэл” шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.
Сайн шүүгч байгаад зогсохгүй олон шүүгчдийн багш болсон Д.Түмэнбаяртаа баяр хүргэж, цаашдын амьдралд нь аз жаргал хүсье.

Other Articles