ОУХБХ-НЫ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Анх удаагаа Монголд зохион байгуулагдаж буй ОУХБХ-ны Эмэгтэй шүүгчийн сургалт 10-р сарын 16-ны өдрөөс эхлэн онол практик хосолсон байдлаар үргэлжилж байна.
Энэ удаагийн сургалтыг АХБХ-ны туршлагатай Малайз улсын сургагч багш Мохамед Родзали болон Узбекистан улсын фитнесийн сургагч багш Юлия Тарасова нар удирдан явуулж байна.
Монголд анх удаагаа болж байгаагаар тус сургалтын онцлог ба цаашид МХБХ-ны зүгээс ОУХБХ-ны Эмэгтэй шүүгчийн сургалтыг дараа дараагийн жилүүдэд эх орондоо зохион байгуулж эмэгтэй шүүгчийн хөгжилд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уг сургалтад МХБХ-ны 25 Эмэгтэй шүүгч хамрагдаж байгаа бөгөөд чухал чухал сэдвүүдээр онолын хичээл орохын зэрэгцээ, шүүгчийн хөдөлгөөний дасгалууд болон бие бялдрын фитнес тестийг авсан юм.
Сургалт 10-р сарын 20-ны баасан гараг хүртэл үргэлжилнэ. Нийт сургалтад хамрагдаж буй Эмэгтэй шүүгч нартаа амжилт хүсье.

Other Articles