ОУХБХ-НЫ “VAR” ТӨСЛИЙН ЭХНИЙ ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

МХБХ 2020 оноос хойш Видео туслах шүүгч /VAR/ төслийг хэрэгжүүлэх тал дээр судалгаа хийсэн ба энэ хүрээнд ОУХБХ-ны VAR хэрэгжүүлэх хөтөлбөртэй хамтран ажиллаж эхэлсэн билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны /FIFA VAR IAAP/ буюу VAR төслийн удирдагч Дирк Шлеммер болон VAR шүүгчийн төслийн менежер Майкл Бэйли нар Монгол улсад хүрэлцэн ирж МХБХ-той танилцаж эхний шатны сургалтыг мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар МХБХ-ны мэргэжилтнүүд VAR-н эхний ээлжийн ойлголт мэдлэгийг сургалтаар олж авлаа.
Ингэснээр уг төслийн эхний үе шат эхэлж байгаа ба МХБХ-ны зүгээс төлөвлөгөөгөө боловсруулж,
Шүүгчдээ бэлдэж программ хангамжаа худалдан авалт хийх, технологио суулгах гэх мэт олон ажлуудыг хийсний дараа дараагийн үе шатуудруу орох юм.
Видео туслах шүүгч буюу /VAR/ нь нийтдээ 5 үе шаттайгаар олон сарын турш үргэлжилснээр 2024 оны 8 сард эхлэх лигийн шинэ улиралаас Монголын Хөлбөмбөгт нэвтрэх боломжтой болох юм.

Other Articles