
Uncategorized
ПАЛЕСТИНЧУУД СҮҮЛИЙН ХОЁР ТОГЛОЛДОО ФИЛИППИН, ЙЕМЕНИЙ ШИГШЭЭГ БУТ НИРГЭЖ АЗИЙН АШТ-ИЙ ЭРХЭЭ АВЛАА
Эхний тоглолтоо Монголын шигшээ багийн эсрэг хийж хүнд байдлаас, 11 метрийн торгуулийн цохилтоор хожиж байсан Палестины шигшээ баг сүүлийн хоёр тоглолтдоо нийт есөн гоол орууллаа.
Өмнөх тоглолтдоо Йеменийг 5:0-ээр бут ниргэсэн Палестины шигшээ баг өнөөдөр чадварлаг хаалгач, хүчтэй хамгаалалтай гэгддэг Филиппинийг 4:0-ээр илүүрхлээ.
Палестины шигшээ дөрвөн гоолынхоо гурвыг нь мөргөж оруулан агаарын тулаанаар өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулав.
Тийнхүү гурван тоглолтод есөн оноо авч, 10 гоол /1:0, 5:0, 4:0/ оруулсан дэлхийн чансааны 100-р байрын баг Палестин “Азийн цом”-ын шигшээ шатны эрхээ авлаа.