Р.СОДНОМРАГЧАА VIRTUAL PREMIER ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбооны хамтран зохион байгуулсан v-Premier 20 serias тэмцээний аваргын төлөө “Улаанбаатар” клубийн Р.Содномрагчаа, “ХАД” клубийн А.Дөлгөөн нар хүч үзэхэд Р.Содномрагчаа ялалт байгууллаа.

Тэмцээнд МХБХ-нд бүртгэлтэй 28 клубийн 64 төлөөлөл оролцсон бөгөөд Р.Содномрагчаа аварга болж, А.Дөлгөөн дэд байрт шалгарч, Андууд сити клубийн менежер Б.Бадруул, “Дэрэн” клубийн тоглогч Б.Бат-Од нар тусгай байр эзэллээ.

Цар тахлын улмаас хайртай спортоосоо хол байсан хүн бүрийн сэтгэлийг баясгасан энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулсан МЭСХ, СПС телевиз, Jig Jug болон дэмжин ажилласан BSB, Sony-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Бусад мэдээ

ГрассрүүтсМХБХөсвөрийн хөлбөмбөг