ТАЙЧУН ФУТУРО КЛУБ ХҮСНЭГТИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

АХБХ-ны 2023/2024 оны “AFC Cup” тэмцээний Зүүн бүсийн “I” хэсгийн хоёр дахь тоглолт Монголын Улаанбаатар клуб болон Тайваний Тайчун Футуро клубүүдийн хооронд МХБХ-ны талбайд явагдлаа.
Тус тоглолтын эхний үе тун ширүүн уур амьсгалтай тоглолт явагдаж эхэлсэн ба тоглолтын 9 дэх минутад Тайчун Футуро клубээс Япон тоглогч Ёкояма Шохей тооны харьцааг нээсэн юм.
Түүний дараагаар Улаанбаатар клубийн довтлогоонууд идэвхитэй байж хэд хэдэн гоолын боломж гаргаж байсан хэдий ч хаалганд гоол оруулж чадалгүй Тайваний багаас 78 дахь минутад тооны харьцааг 2-0 болгож үндсэн цагт тус үр дүнгээр өндөрлөв.
Ингэснээр хожил байгуулсан Тайчун Футуро клуб 2 тоглолтын дараагаар 6 оноотойгоор “I” хэсгийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Улаанбаатар клуб дараагийн тоглолтоо 10-р сарын 26-нд Макао улсад MUST CPK клубтэй тоглох юм.

Other Articles