ТУСГАЙ ОЛИМПЫН ХӨЛБӨМБӨГИЙН БАГ ЗУНЫ ИХ НААДАМД ОРОЛЦОНО

“Берлин-2023” Олон улсын тусгай олимпын зуны их наадамд хөлбөмбөгийн төрөлд оролцох тамирчидтай өнөөдөр МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн дарга М.Баярмагнай, ЕНБДарга Д.Тэрбаатар нар тоглолтын үеэр уулзан, Шигшээ багийн тоглолтын хувцсыг бэлэглэн, амжилт хүслээ.
Өмнө нь Монголын Хөлбөмбөгийн Бэлтгэлийн Төвд энэхүү баг тамирчид 7 хоног байрлан, бэлтгэл сургуулилтаа хийх бүхий л бололцоог МХБХолбоо гарган өгсөн билээ.
Хүүхдүүд энэхүү бэлтгэл маш үр дүнтэй болсныг өгүүлж байсан бөгөөд Берлинд болох тэмцээндээ оролцохдоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Монголын Тусгай олимпын хөлбөмбөгийн багтаа өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Other Articles