УЕФА АССИСТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭМЭГТЭЙ ТАМИРЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

“UEFA Assist – Football for Women” Европын Хөлбөмбөгийн Холбооны дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоо хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаагийн нэг нь “UEFA Assist – Football for Women” хөтөлбөр байсан билээ.
Өнгөрсөн 4-р сард явагдсан хөтөлбөрөөр ЕХБХ-ны мэргэжилтнүүд болох Крис Милнес болон Хестерин Ройс нар Европын орнуудын туршлагаас хуваалцан 5 хоногийн сургалтаар хөлбөмбөг дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар чухал болохыг мөн өөрсдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, аль салбарт хэрхэн амжилт гаргах зэрэг дан ганц тамирчин бус карьераа дуусгаад ч хайртай спортдоо хүчин зүтгэх олон боломж байгааг , мөн эмэгтэй хөлбөмбөгийг хэрхэн зөв сурталчлан олон нийтэд хүргэх, хөрөнгө босгох зэрэг чухал асуудлуудыг хөндсөн, эмэгтэй хөлбөмбөгийг техникийн талаас элит түвшинд хэрхэн хөгжүүлэх, тэмцээн уралдааны насны онцлог болон ирээдүйн дасгалжуулагч, тамирчдыг хэрхэн бэлтгэх, төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, гол зорилгодоо хэрхэн төвлөрөх вэ? зэрэг сургалт мэдээллийг өмнө нь өгсөн билээ.
Тэгвэл МХБХ-ны “Лигийн хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ирсэн UEFA Assist хөтөлбөрийн сургагч багш Хестерин Ройс өөрийн тамирчны замнал, амжилт, багш дасгалжуулагчийн мэргэжлийн тухай, хэрхэн сургагч багш болж охид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн туршлагаас Улаанбаатар хотын ЕБС-н 9 дүүргийн биеийн тамирын эмэгтэй багш нар болон эмэгтэй шигшээ багийн тамирчдад ярьж санал бодлоо хуваалцлаа.
Нийт 40 оролцогчтойгоор зохион байгуулагдсан тус хөтөлбөр үр дүнгээ өгч Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил тун удахгүй шинэ түвшинд гарна гэдэг сургагч багш нар итгэлтэй байгаагаа хэллээ.

Other Articles