
Uncategorized
УЛААНБААТАР КЛУБ АНХ УДААГАА ХОЛБООНЫ ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ
2023 оны МХБХ-ны “Холбооны Цом”-Моби Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг болон Сонирхогчдын Цомын багууд гээд хамгийн олон баг оролцдогоороо онцлогтой билээ.
Тус тэмцээний аваргын төлөө Хоромхон болон Улаанбаатар клубүүд тоглож 4:0 харьцаатай Улаанбаатар ялалт байгуулж Улаанбаатар клуб МХБХ-ны Холбооны Цомыг анх удаагаа өргөснөөр энэ улиралд МХБХ-ны Моби Дээд Лиг, Холбооны Цомыг давхар өргөлөө.
Тэмцээнд түрүүлсэн Улаанбаатар клубд МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд Хоромхон клубд МХБХ-ны Эмэгтэй Дэд Ерөнхийлөгч И.Сарангэрэл нар шагналыг гардуулан өгсөн юм.
МХБХ-ны Холбооны Цомын тэмцээнд оролцсон нийт клуб тамирчид багийн арын албаны хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье.
Ингэснээр МХБХ-ны 2022/2023 оны улирал өндөрлөж байна тун удахгүй та бүхэнтэйгээ 2023/2024 улиралаар эргэн уулзацгаая.
Та бүхэн Сайхан наадаарай.