“УЛААНБААТАР” КЛУБ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭХ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Азийн Хөлбөмбөгийн Холбооны клубийн түвшний томоохон тэмцээнүүдийн нэг “AFC Cup”-ийн хэсгийн шатанд шалгарсан “Улаанбаатар” клуб өнөөдөр эхний тоглолтоо эх нутагтаа хийж, гайхалтай ялалт байгууллаа.
Тэдний эхний өрсөлдөгч Тайванийн “Тайнан Сити” клуб нь Бразил легионеруудтай хүчтэй өрсөлдөгч байв.
Гэсэн ч өөрсдийн тоглож дассан талбайдаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглосон “Улаанбаатар” клубийн тамирчид тоглолтын эхнээс урам зоригтой, санаачлагатай тоглолтыг үзүүлсэн юм.
Эхний гоолыг төвийн хамгаалагч Г.Бат-Оргил 34′ минутад зүүн хөлийн гоёмсог гуядалтаар оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Хүчтэй өрсөлдөгчид эхний үе дуусахаас урьтаж 43′ минутад тоог тэнцүүлэв.
Нэг гоол хийж чадсан тул дахиад хэдийг ч хийх урам зоригтой талбайд гарч, шийдвэрлэх үед “Улаанбаатар” клубийн Серби легионер тоглогчид болох Дусан Киркович, Саша Тефанов өөрсдийн ур чадварыг бишрүүлсэн гоолуудыг оруулж, итгэл төгс ялалт байгууллаа.
“Улаанбаатар” клубийн энэхүү хожил нь Монголын клуб “AFC Cup” тэмцээний хүрээнд байгуулсан анхны хожил гэдгээрээ тодоор тэмдэглэгдэн үлдэж байна.

Other Articles