“УЛААНБААТАР” КЛУБ 12 ЖИЛИЙН ДАРАА ДЭЭД ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО

МХБХ-ны нэг тэрбумын шагналын сантай 2022-2023 оны улирлын “Моби Дээд Лиг” 2022 оны 08-р сарын 23-наас өнөөдрийг хүртэл анх удаагаа 27 тойргийн тоглолтууд явагдаж өнөөдөр хаалтаа хийлээ.
Хаалтын ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, ЕНБДарга Д.Тэрбаатар, Мобиком корпорацын Санхүү эрхэлсэн тэргүүн Ясухико Фукуи, Монгол Контент ХХК-тйн гүйцэтгэх захирал Э.Чинзориг, Мобифинанс ББСБ-ийн албаны захирал А.Алтанбагана болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүд оролцож шилдгүүдэд шагнал гардууллаа.
Моби Дээд Лигийн улирлын турш хамтран ажилласан Мобиком корпораци, ТВ8 телевиз болон Гансонор хамгаалалтын албаны нийт хамт олонд баярласан талархаснаа илэрхийлж талархал гардуулав.
🏅Мөн 2022-2023 оны Моби Дээд Лигийн улирал амжилттай өрсөлдсөн 4-өөс 9-р байруудад орсон Ховд, Төв Азарганууд, Хангарьд, Хаан Хүнс-Эрчим, Хоромхон, Би Си Эйч Лионс клубүүдэд шагнал гарууллаа.
Ингээд нийт 27 тойргийн турш өөрсдийн хурд хүч авхаалж самбаагаа гаргасан шилдгүүдэд шагнал гардуулахад шилдэг талбайн шүүгчээр ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч МХБХ-ны А ангиллын шүүгч Э.Ариунболд, туслах шүүгчээр МХБХ-ны А ангиллын шүүгч Б.Эрдэнэгомбо нар тодорч шилдэг тоглогчдыг шалгаруулахад хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар клуб/, хамгаалагчаар О.Мөнх-Оргил /Дэрэн клуб/, хагас хамгаалагчаар Акихиро Сүзүки /Улаанбаатар клуб/ довтлогчдоор Б.Мөнх-Эрдэнэ/Ховд/ болон Ц.Түмэнжаргал /Төв Азарганууд/ нар тус тус тодорсон бол шилдэг дасгалжуулагч Улаанбаатар клубийн Серби мэргэжилтэн В.Бралусич тодорсон юм.
Медаль байруудыг шалгаруулахад хүрэл медалийг М.Болд эзэнтэй И.Отгонбаяр дасгалжуулагчтай 🥉“Булган СП Фалконс” клуб, мөнгөн медалийг Г.Мөнхчулуун эзэнтэй Ч.Мөнхбат дасгалжуулагчтай 🥈“Дэрэн” клуб хүртсэн аваргын алтан медаль цомын эздээр Дээд Лигийн нэг удаагийн аварга дөрвөн удаагийн мөнгөн медальт Б.Гантиг эзэнтэй В.Бралусич дасгалжуулагчтай 🏆🥇“Улаанбаатар” клуб 12 жилийн дараа Монголын Хөлбөмбөгийн дээд лигийн аварга багаар тодорч байна.
Нийт 9 сарын турш МХБХ-ны талбайд өрсөлдсөн нийт клубийн баг тамирчдад багийн арын алба дасгалжуулагчид шүүгчид хөгжөөн дэмжигч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Other Articles