
Uncategorized
ФУТЗАЛЫН АНГИЛАЛТАЙ ШҮҮГЧДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
МХБХ-ны 2023/2024 оны Футзалын улирлын өмнөх ангилалтай шүүгчдийн нэгдсэн сургалт Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит шигшээ багийн бэлтгэлийн төвд 11-р сарын 17-ноос эхлэн амжилттай үргэлжилж байна.
Талбайн улирлаа үдээд удаагүй байгаа шүүгч нар Футзалын дүрмийн мэдлэгээ нѳхѳн сэргээж, чухал чухал сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэж, групп анализ хийж, дүрэм бие бялдрын шалгалтуудаа амжилттай өгч сургалтдаа хамрагдаж байна.
Уг сургалтыг МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр сургагч багшаар ажиллан мөн шүүгчийн сургагч багш Э.Галбадрах, Ө.Батцэцэг болон Г.Нарангэрэл нар туслах багшаар ажиллалаа.
Ингэснээр тун удахгүй буюу ирэх долоо хоногт эхлэх МХБХ-ны Футзалын тэмцээн уралдаануудад ажиллах шүүгч нартаа амжилт хүсье.