Футзалын анхан шатны дасгалжуулагчийн хоёр дахь удаагийн сургалт эхэллээ

Наймдугаар сарын 03-ний өдөр МХБХ-ны футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт анх удаа зохиогдож байсан бол өнөөдөр хоёр дахь удаагийн сургалт нээлтээ хийлээ.
Эхний сургалтад 18 дасгалжуулагч хамрагдаж амжилттай төгссөн бөгөөд энэ удаа ч мөн тооны дасгалжуулагч суралцаж байна.
МХБХ-ноос хөл бөмбөг, футзалыг салгаж, бодлогын чанартайгаар зэрэгцүүлэн хөгжүүлэх болсонтой холбоотойгоор АХБХ-ны футзалын Level 1, 2 дасгалжуулагчийн зэрэглэлд бэлдэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа тухай бид өмнө дурдсан билээ. Сургалтыг АХБХ-ны Futsal Level 2 зэрэглэлтэй дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир удирдан явуулж байгаа юм.
Зайлшгүй АХБХ-ны өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд зайлшгүй ирж зохион байгуулах шаардлагатай байдаг футзалын Level 1, 2 дасгалжуулагчийн сургалтыг энэ оны 4-р сард хийхээр төлөвлөөд байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ. МХБХ нөхцөл байдал хэвийн болоход энэ ондоо багтан эдгээр сургалтыг эх орондоо зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.

Бусад мэдээ