ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Футзалын Үндэсний шигшээ баг Тайланд улсын урилгаар “NSDF FUTSAL INVITATION THAILAND-2022” тэмцээнд амжилттай оролцлоо.
Тэмцээний хоёр хэсгийн сүүлд бичигдсэн багууд өнөөдөр тавдугаар байрны төлөө тоглолоо.
Тоглолтын эхний үед Б.Баттулга, Б.Амгаланбат нар гоол оруулж 2-1 харьцаатай тэргүүлж дуусгаж, хоёрдугаар үед Э.Пүрэвдорж гоол оруулснаар 3-3 харьцаатай тэнцээгээр өндөрлөж торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэж 5-4 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд Олон улсын тэмцээнд оролцож чадаагүй байсан шигшээ баг Футзалын Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны өмнө тус тэмцээнд оролцож тоглолтуудыг хийснээр бидэнд том туршлага боллоо.
Тус тэмцээний аваргын төлөө болон гуравдугаар байрны төлөө тоглолтууд маргааш явагдсанаар дуусах юм.

Other Articles