
“ХААН ХҮНС ЭРЧИМ” СУПЕР ЦОМЫГ НАЙМ ДАХЬ УДААГАА ӨРГӨЛӨӨ
МХБХ-ны дээд лиг, холбооны цомын аваргуудын хүч үздэг “Супер цом”-ын төлөөх тоглолт “Улаанбаатар сити” болон “Хаан Хүнс Эрчим” багуудын хооронд болоход “Хаан Хүнс Эрчим” 0:4-өөр ялалт байгууллаа.
“Хаан Хүнс Эрчим” клуб найм дахь удаагаа “Супер цом”-ыг өргөхөд Ц.Түмэнжаргал 3’, 33’, 61’ дэх минутад гоол оруулан, шинэ улирлыг “Хеттрик”-ээр эхлүүлсэн юм. Үлдсэн нэг гоолыг Ц.Энхтөр 26’ өөрийн нэр дээр бичүүлэв.
“Хотынхон” 2018 онд Супер цомын хүрээнд “Эрчим”-ийг буулган авсан нь энэ тэмцээн “Эрчим”-ийг зогсоосон анхны тохиолдол болж байсан ч “Улаанбаатар сити”-ийн залуус тэрхүү амжилтаа давтаж чадсангүй. Мөн “Улаанбаатар сити” клуб ялагдал хүлээснээс илүү довтлогч О.Мижиддорж, хагас хамгаалагч Б.Цэрэнбаяр нар бэртэл авсан нь хөгжөөн дэмжигчдийн санааг зовоож байна.