“ХАНЖОУ-2022” АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ БНХАУ-ЫГ ЗОРИЛОО

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ.

Өнөөдөр манай Эмэгтэйчүүдийн шигшээ баг Олон Улсын Чингис Хаан Нисэх онгоцны буудлаас эх орноосоо мордлоо.

🇲🇳Эмэгтэйчүүдийн шигшээ баг “A” хэсэгт БНХАУ болон Узбекистаны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөх юм.

🏟Тоглолтын хуваарь:

✅09-р сарын 22-нд

🇨🇳БНХАУ 🆚 🇲🇳Монгол 🕢19:30

✅09-р сарын 25-нд

🇲🇳Монгол 🆚 🇺🇿Узбекистан 🕢19:30

Азийн наадамд оролцох шигшээ багийн охидууддаа амжилт хүсье.

🇲🇳🇲🇳🇲🇳👏👏👏⚽️⚽️⚽️

Хамтран ажиллагч: Хаан Даатгал – Khaan Insurance