“ХАНЖОУ-2022” АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.

Тус наадамд оролцох Хөлбөмбөгийн төрлийн Эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаж байна.

🇲🇳Эрэгтэйчүүдийн шигшээ баг “B” хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө.

Анх 1998 онд Тайланд улсад явагдсан Азийн наадамд хөлбөмбөгийн төрлөөр анх удаагаа оролцож байсан бол энэ удаад хоёр дахь удаагаа Азийн наадамд оролцох юм.

🏟Тоглолтын хуваарь:

✅09-р сарын 19-нд

🇻🇳Вьетнам 🆚 🇲🇳Монгол 🕓16:00

✅09-р сарын 21-нд

🇲🇳Монгол 🆚 🇸🇦Саудын Араб 🕓16:00

✅09-р сарын 24-нд

🇮🇷Иран 🆚 🇲🇳Монгол 🕢19:30

Азийн наадамд оролцох шигшээ багт дуудагдсан залуучууддаа тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье.

Other Articles