“ХАНТЕРС” КЛУБ ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЛИГИЙН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох “Үндэсний Хоёрдугаар Лиг”-ийн тэмцээн 2022 оны 09-р сарын 17-ноос үргэлжилж 2023 оны 06-сарын 05-ны өдөр буюу өнөөдөр хаалтаа хийлээ.
Тус хаалтын ажиллагаанд МХБХ-ны ТЗБХэлтсийн дарга С.Жаргал оролцож шагнал байруудад шалгарсан багуудад шагнал гардууллаа.
Шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны “A” ангиллын шүүгч Б.Мөнх-Оргил тодорч, шилдэг хаалгачаар “Хантерс” клубийн Э.Мөнх-Эрдэнэ, хамгаалагчаар “Хантерс” клубийн Б.Мөнх-Эрдэнэ, хагас хамгаалагч “Капитрон” клубийн М.Энх-Од, 18 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан мэргэн буучаар “Хантерс” клубийн М.Бямбасүрэн нар шилдгүүдээр тодорсон юм.
Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн А.Төвшинтөгс дасгалжуулагчтай 🥉“Капитрон” клуб хүртэж, Н.Баттулга дасгалжуулагчтай 🥈“Хараацай” клуб г мөнгөн медалийн эзэд болж “Үндэсний Нэгдүгээр Лиг”-ийн эрхийн төлөө плэй-оффийн тоглолт хийх бол аваргын алтан медаль цомын эздээр 18 тоглолтод хожигдолгүйгээр 🏆🥇“Хантерс” клуб аваргын цомоо өргөж мөн 2023-2024 оны “Үндэсний Нэгдүгээр Лиг”-т тоглох эрхийн авлаа.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье

Other Articles