“ХАН ЖИГҮҮРТЭН” КЛУБ ФУТЗАЛЫН СОНИРХОГЧДЫН ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ

МХБХ-ны Футзалын Сонирхогчдын Цомын тэмцээн 11-р сарын 21-нээс 26-ны өдөр хүртэл Футзалын Ордонд 12 баг өрсөлдөж аварга багаа өнөөдөр тодрууллаа.
Тус тэмцээний аваргын төлөө тоглолтыг амжилттай шүүн дэнсэлсэн шүүгч нарт дурсгалын медаль гардуулав.
🎖Шилдэг Хаалгач: Д.Алтаншагай /Хан Жигүүртэн/
🎖Мэргэн Бууч: Г.Батцэнгэл /Шонхор-2/
🎖Шилдэг Тоглогч: С.Энх-Амгалан /Хан Жигүүртэн/
🏅4-р байрт Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Шарын Гол клуб
🥉3-р байрт Б.Ариунболор дасгалжуулагчтай Шонхор-2 клуб
🥈2-р байрт Ц.Энхболдбаатар дасгалжуулагчтай УБ-ын Мазалайнууд-2 клуб
🥇1-р байрт Л.Банзрагч дасгалжуулагчтай Хан Жигүүртэн клуб
Мөн 2023/2024 оны Футзалын Нэгдүгээр Лигт Хан Жигүүртэн, Шарын Гол, Ховд Вестерн, Баварианс клубүүд оролцох эрхээ авлаа.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчиддаа амжилт хүсье.

Other Articles