“ХАРААЦАЙ” КЛУБ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛИГТ АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

Анх 2015 оноос хойш тасралтгүй 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн Лиг өндөрлөлөө.
МХБХ-ны 2023 оны “Эмэгтэйчүүдийн Лиг”-ийн тэмцээн 06-р сарын 22-ны өдрөөс эхлэн нийт 4 сарын хугацаанд 5 клубийн баг тамирчид хурд хүчээрээ өрсөлдөж аварга багаа өнөөдөр тодруулж хаалтаа хийлээ.
Хаалтын ажиллагаанд МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Эмэгтэйчүүдийн хорооны дарга И.Сарангэрэл, Хараацай клубийн эзэн дасгалжуулагч Н.Баттулга, Сторм клубийн эзэн Т.Энхзаяа нар шагнал гардууллаа.
Ийнхүү нийт 5 клуб өрсөлдөж нэг баг 12 тоглолтуудыг хийсэн билээ, Ингээд шагналын гардуулахад 🏅5-р байрт “Тул-Зөгий” клуб, 🏅4-р байрт “Хад” клубүүд тус тус байруудыг эзэлсэн юм.
Тус тэмцээний турш бусдыгаа манлайлсан байрлал бүртээ шилдгүүд нь байсан тоглогч нарт шагналыг гардуулахад шилдэг хаалгачаар Хараацай клубийн М.Ижилмөрөн, хамгаалагчаар Хараацай клубийн Б.Саруул, хагас хамгаалагчаар Баянзүрх Спортинг Илч клубийн О.Цасан-Охин, довтлогчоор эсрэг багийнхаа хаалганд 13 гоолыг оруулсан Хараацай клубийн С.Золзаяа, Э.Анхтуяа нар тус тус тодорлоо.
2023 оны Эмэгтэйчүүдийн Лигийн хүрэл медалийг 19 оноотойгоор Э.Чинбаатар дасгалжуулагчтай 🥉“Сторм” клуб хүртэж, мөнгөн медалийг 22 оноотойгоор Э.Чинбат дасгалжуулагчтай 🥈“Баянзүрх Спортинг Илч” клуб хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр 33 оноотойгоор Э.Шинэбаяр дасгалжуулагчтай 🥇“Хараацай” клуб анх удаагаа Эмэгтэйчүүдийн Лигийн тэмцээнд түрүүллээ.
Мөн өнөөдөр Хараацай клубийн 15 хүртэлх насны Охид Футзалын УАШТ-д түрүүлснээр нэг өдөр хоёр цомыг өргөв.
Ингээд МХБХ-ны Эмэгтэйчүүдийн Лигийн тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Other Articles