ХАРИУ ТОГЛОЛТЫН ӨМНӨХ УУЛЗАЛТ БОЛОН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 🏆2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны тоглолтоо 10-р сарын 12-нд Тажикстан улсад хийсэн бол хариу тоглолтоо 10-р сарын 17-ны 15:00 цагаас Монгол улсад Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд Афганистан улсын шигшээ багтай хийх билээ.
Монгол болон Афганистан улсуудын шигшээ багийн хариу тоглолтын өмнөх уулзалт болон хэвлэлийн хурал МХБХ-ны байранд явагдлаа.
Ингэснээр маргааш буюу 10-р сарын 17-ны 15:00 цагаас МХБХ-ны талбайд тоглолт явагдахад бэлэн болж байна.
Шууд дамжуулалт: Premier Sports Network

Other Articles