
Uncategorized
ХОНКОНГИЙН ЭСРЭГ ТОГЛОЛТ ТЭНЦЭЭГЭЭР ӨНДӨРЛӨЛӨӨ
АХБХ-ны Футзалын Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд Малайз улсын Панасоник спорт комплекс явагдахаар болсон билээ.



Тэгвэл
Монгол улсын Футзалын шигшээ баг өнөөдөр тэмцээний эхний тоглолтоо Хонконг улсын шигшээ багийн эсрэг тоглож тоглолт эхлээд А.Тэмүүлэн тооны харьцааг нээснээр 1-0 харьцаатай эхний үе өндөрлөж, хоёрдугаар үед бидний хүссэнээр бололгүй хоёр дахь торгуулийн цохилтоос
Хонконгчууд гоол оруулснаар 1-1 харьцаатай тэнцээг өндөрлөлөө.


Бид дараагийн тоглолт маргааш буюу 05-р сарын 18-ны 20:30 минутаас
БНСУ-ын эсрэг тоглох юм.

Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн шууд дамжуулалтгүй явагдаж байгаа учир бид Монгол улсын шигшээ багийн тоглолтуудыг цэнгэлдэх хүрээлэнгээс та бүхэнд МХБХ-ны албан ёсны YouTube сувгаараа шууд дамжуулан хүргэж байна.