
МХБХТэмцээн
“Хоромхон”-ы хөвгүүд нэгдүгээр лигийг амжилттай эхлүүллээ
Өнгөрсөн улиралд дээд лигт залуу бүрэлдэхүүнтэйгээр дээд лигт хүч үзэж, ихээхэн туршлага хуримтлуулсан “Хоромхон” клуб нэгдүгээр лигт сурсан мэдсэн зүйлсээ харуулахаар болоод байгаа билээ.
“Хоромхон”-ы залуусын эхний өрсөлдөгч “Дэрэн2” байсан ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадсалгүй, тоглолт 4:0-ээр “Хоромхон”-ы ялалтаар өндөрлөлөө.
Гоолуудыг Л.Мөнгөншагай 16′ , 47′, Г.Нарангэрэл 32′, Г.Тэмүүжин 84′ нар оруулж, баг нь лигийн эхний гурван оноогоо авав.