“Хоромхон” ээлжит гурван оноогоо халааслав

Өнгөрсөн улиралд үндэсний дээд лигт хүч үзэж туршлага хуримтлуулсан “Хоромхон”-ы залуус нэгдүгээр лигийн хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн хүрэл медальтнуудыг 3:2-оор хожлоо.

“Хоромхон” клубийн гол тоглогч Т.Мөнхбаатар 42 дахь минутад чөлөөт цохилтоос гоол оруулж баг нь эхнийх хагаст тэргүүллийг авсан. С.Пүрэвсүх дасгалжуулагчийн шавь нар хоёр дугаар үе эхлээд давамгайллаа улам бататгаж Э.Мөнгөнсүх 51, Л.Мөнгөншагай 60 нар гоол оруулав.

Хэдий гурван гоол алдсан ч “ДМЮ”-ийн залуус бууж өгөлгүй тэмцсээр Ц.Мөнх-Эрдэнэ 75, Э.Ган-Эрдэнэ 90+5 дахь минутад өөрсдийн нэр дээр гоол бичүүллээ.

Бусад мэдээ