
Uncategorized
ХЭСГИЙН ХОЁР ДАХЬ ТОГЛОЛТОД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ
“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадмын хөлбөмбөгийн төрлийн хэсгийн шатны хоёр дахь тоглолтууд өнөөдөр эхэллээ.
Манай шигшээ баг өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Азийн хүчирхэг багуудын нэг болох Саудын Арабын шигшээ багтай тоглож 3-0 харьцаатай ялагдал хүлээлээ.
Тоглолтын эхнээс хамгаалалтаа нягт байлгаж эхний үе 1-0 харьцаатай өндөрлөж хоёрдугаар үед эсрэг багийн довтолгоонууд амжилттай болж үндсэн цагт 3-0 харьцаатай ялагдлаа.
Монголын шигшээ багийн дараагийн тоглолтоо 09-р сарын 24-нд 19:30 цагаас мөн л адил Азийн хүчирхэг улсуудын нэг Ираны шигшээ багтай тоглох юм.
Хамтран ажиллагч: Хаан Даатгал – Khaan Insurance