ХЯТАДЫН ТАЙВАНИЙН ХӨВГҮҮД АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын эрэгтэй хөлбөмбөгийн төрлийн медалийн өнөөдөр эзэд тодорлоо.
Хөлбөмбөгийн эмэгтэй төрөлд 4 улсын шигшээ өрсөлдөж 3 хожилтойгоор Хятадын Тайванийн шигшээ баг алтан медаль, 2 хожилтойгоор Хонгконгийн шигшээ баг мөнгөн медаль, 1 хожилтойгоор Монголын шигшээ багууд медаль зүүлээ.
Хаалтын ажиллагаанд Эрчим хүчний Дэд Сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай, МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн Залуучуудын наадмын багийн дарга Ч.Наранбаатар, Зүүн Азийн Залуучуудын наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дэд ахлагч Ж.Энхбат, Б.Эрдэнэбаатар болон МХБХ-ны ЕНБДарга Т.Дагвадорж нар оролцож шагнал гардуулав.
Ийнхүү 08-р сарын 17-ноос 08-р сарын 22-ны өдөр хүртэл амжилттай зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид арын албаныхандаа талархал илэрхийлье.

Other Articles

Uncategorized