ХӨЛ БӨМБӨГИЙН “АТЛЕТИК КАРЬЕР” ЭЧНЭЭ СУРГАЛТ 2,5 ЖИЛЭЭР ХЭРЭГЖИНЭ

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд Хятадын Хөл Бөмбөгийн Холбоо болон МУБИС-тай хамтран “Атлетик Карьер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Үүний үргэлжлэл болгож 2.5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх талаар өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, спортын тэнхимийн багш Д.Анхбаяр нартай МХБХ-ны төлөөллүүд уулзалт хийлээ.
Тус уулзалтаар сурах бичиг хэвлүүлэн гаргах болон хөтөлбөр боловсруулах багийг бий болгож, ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийнэ захирал Г.Энхсайхан ажиллах бөгөөд холбоог төлөөлж МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Техникийн хэлтсийн захихал Хатем Соусси, Техникийн хэлтсийн мэргэжилтэн Б.Буман-Учрал, Э.Ганзориг нар багтсан байна.
Хөл бөмбөгийн спортод хайртай, дуртай спортоороо мэргэжил эзэмшин, дасгалжуулагч болох сонирхолтой залуусыг “Атлетик карьер”-т хамрагдахыг урьж байна.

Бусад мэдээ