“Хөх Чонос”, “ДМЮ”-ийн залууст том сорилт боллоо

Өнгөрсөн улиралд Нэгдүгээр лигийн гуравдугаар байрт орж, дээд лигийн эрхээс атгаад алдсан “ДМЮ” клуб энэ улирлын эхний тоглолтоо Дархан, Дорнод аймгийн залуусаас бүрдсэн “Хөх чонос” багтай хийлээ.

Тоглолтын үр дүн 2:0-ээр “ДМЮ”-ийн хожлоор өндөрлөсөн ч “Хөх чонос” амархан өрсөлдөгчид биш байв. Хэдийгээр эхний хагаст “Хөх чонос” баг хүн дутуу болсон ч эцсийн мөч хүртэл хүчтэй өрсөлдөөн үзүүлж, өнгөрсөн жилийн хүрэл медальтнуудыг сандаргаж байлаа.

Эхний гоолыг Б.Дамдинсүрэн 39′ дэх минутад оруулж, сүүлийн гоолыг Ж.Эрдэнэзолбоо 90+4 дэх минутад өөрийн нэр дээр бичүүлснээр “ДМЮ” энэ улирлын эхний хожлоо авлаа.

Бусад мэдээ