
МХБХ
“Эвт Хөх Чононууд”, “Ховд”-ын довтолгоог 60 минут барьж тогтоов
Нэгдүгээр лигийн хүчирхэг багуудын нэг “Ховд” клуб хоёрдугаар тойргийн хүрээнд “Эвт Хөх Чононууд”-тай тоглож 3:0-ээр хожлоо.
Хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих тактиктай талбайд гарсан “Эвт Хөх Чононууд” сүүлийн хагасын дунд хүртэл гоол алдалгүй, хэд хэдэн аюултай довтолгоог хийгээд байв.
Нягт хамгаалалт 60 дахь минутад сэтэрч “Ховд” клубийн хагас хамгаалагч А.Чинзориг тооны харьцааг нээсэн юм. “Эвт хөх чононууд”-ын залуу хөвгүүд нэг гоол алдсаныхаа дараа тоглолтын хэв маягаар бага багаар үгүй хийж, нэмж хоёр гоолыг хаалгандаа алдсанаар 3:0-ээр хожигдлоо.
“Ховд” клубээс А.Чинзориг, Э.Отгонбаяр, Б.Анар нар тус бүр нэг гоол орууллаа.