ЭМГЭНЭЛ

Монголын хөлбөмбөгт нэгэн хүнд гарз тохиож, Хоккейн ОУ-ын спортын мастер, ахмад тамирчин Доржготов овогтой Цэндбаяр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Д.Цэндбаяр нь 1962 оны 11-р сарын 21 нд Улаанбаатар хотод айлын 4 дэх хүү болон төрж, 1970 онд 20-р сургууль элсэн 1978-1980 онд Төмөр Замын ТМС-ийг төгссөн. 1980 онд Төмөр замд, 1982-1985 онд Сүхбаатар аймгийн хилийн цэргийн алба хааж, 1986-2018 он хүртэл УБТЗамын зүтгүүрийн депо-д ажиллаж тэтгэвэрт гарсан.
Ажиллаж байх хугацаандаа Тэргүүний Төмөр Замчин, 3-н удаа гавшгайч, 5-н удаа байгууллагын хөдөлмөрийн аварга, Тэргүүний ажилчин алтан медаль тус тус шагнал хүртэж байсан ба Хоккейн Спортын ОУ хэмжээний мастер юм.
Анх Хөлбөмбөгийн спортоор 1979 оны Идэрчүүдийн УАШТэмцээнд “Замчин” спорт хорооны хаалгачаар тоглож байсан бөгөөд түүний хувьд Монголын Хөлбөмбөгийн ахмад үеийн бүхий л тэмцээнүүдэд амжилттай тоглож байсан юм.
Д.Цэндбаярын энгүй хөдөлмөрч, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ! 🙏🙏🙏
Монголын Хөлбөмбөгийн Холбоо
МХБХ-ны Мастер ангиллын тамирчдын зөвлөл
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ахмадын баг

Other Articles