
Uncategorized
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД
Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын финалыг шалгаруулсан долоон хоногтой давхцан ОУХБХ –ноос 211 гишүүн холбоодын төлөөллийг Сидней хотод урьж эмэгтэй хөлбөмбөгийн чиг хандлагын талаар семинар зохион байгууллаа.
Уг семинарт эмэгтэй хөлбөмбөгийн тоглогчдын бие бялдрын онцлог, эрэгтэй хөлбөмбөгөөс ялгаатай байдлыг харуулсан олон судалгаа шинжилгээний тайланг олон нийтэд танилцууллаа.
Уг семинарыг тохиолдуулан МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд ОУХБХ –ны Ерөнхийлөгч Жианни Инфантинотой танилцах уулзалт хийхээс эхлэн тэнд хуран цугласан бусад албаны хүмүүстэй ажил хэрэгч уулзалтууд хийлээ.
Үүнээс заримыг онцолбол:
Дараагийн буюу 2027 оны эмэгтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө хүч үзэж буй Бельги, Нидерланд, Герман улсуудтай гурвалсан уулзалтаар тус хөлбөмбөгийн холбоодын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг Монгол улсад хүрэлцэн ирэхийг урьж мөн МХБХ-ны Эйрдомднөхөрсөг тоглолт хийх, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног Монгол улсад айлчилж Эйрдом төслийн албан ёсны нээлтийг хийх гэх зэрэг уулзалтуудыг хийв.
Мөн энэ үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны удирдан зөвлөлийн хуралд оролцож зүүн Азийн хөлбөмбөгийн 9 гишүүн холбоодын төлөөлөлтэй уулзаж танилцлаа.
Олон улсын эмэгтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали, Шинэ Зеланд улсууд хамтран зохион байгуулж байгаатай уялдуулан Азийн Хөлбөмбөгийн Холбооны эмэгтэй хөлбөмбөгийн хорооны анхны уулзалт болсон бөгөөд тус хуралд тус хорооны гишүүн, МХБХ гадаад харилцааны дарга С.Монголжингоо оролцож эмэгтэй хөлбөмбөгт Азийн Хөлбөмбөгийн Холбооны ирэх 4 жилд зохион байгуулах арга хэмжээ, тэмцээн уралдааны талаар мэдээлэл авав.