ЭМЭГТЭЙ БАГ ХЭСГИЙН СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж буй Азийн наадмын хөлбөмбөгийн төрлийн хэсгийн шатны cүүлийн тоглолтууд явагдаж байна.
Өнөөдөр Монголын Эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо ОУХБХ-ны чансааны 50-д бичигдэж буй Узбекистаны шигшээ багтай тоглож үндсэн цагт 6-0 харьцаатай хожигдол хүлээлээ.
Манай шигшээ баг өмнө нь 2021 онд тус багтай учраа таарахад 12-0 харьцаатай хожигдол хүлээж байсан ба тус тоглолтоос өнөөдөр 5 тоглогч шигшээ багтай тоглож байна.
Үүнээс харахад манай шигшээ багийн охид өөрчлөгдөж нас залуужиж шинэ үеийн охид шигшээ багт дуудагдаж тоглож байгааг харуулж байна.
Өмнө нь манай шигшээ баг сүүлд таарч тоглосноос хойш 4 тоглолт хийсэн бол Узбекистаны шигшээ баг 17 тоглолт хийжээ.
Азийн наадамд анх удаагаа оролцож Азийн томоохон багуудтай хүч үзсэн шигшээ багийн охидууддаа амжилт хүсье.
Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дараагийн тэмцээн ирэх 11-р сард 2024 оны Зүүн Азийн АШТ-ний эхний шатанд өрсөлдөх юм.
🇲🇳🇲🇳🇲🇳👏👏👏⚽️⚽️⚽️
Хамтран ажиллагч: Хаан Даатгал – Khaan Insurance

Other Articles