ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ АЗИЙН НААДМЫН ТОСГОНООР ЗОЧИЛЛОО

БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдаж буй 19 дэх удаагийн Азийн наадмын хөлбөмбөгийн хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Эрэгтэй шигшээ багийн тамирчдыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар Монголын Үндэсний Олимпын Хорооны штабт хүлээн авч уулзлаа.
Маргааш буюу 09-р сарын 23-нд 19 дэх удаагийн наадмын нээлтийн ажиллагаа явагдах ба Монголын шигшээ багийн тоглогч А.Дөлгөөн Монголын багийн тугчнаар сонгогдсон ба нээлтийн ажиллагаанд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан оролцох юм.
Энэ үеэр манай шигшээ багийн тамирчид тус хотноо байрлах 20,000 хүн хүлээн авч буй Ханжоу-2022 Азийн наадмын тосгонтой танилцлаа.
Эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолт:
✅09-р сарын 24-нд
🇮🇷Иран 🆚 🇲🇳Монгол 🕢19:30
Хамтран ажиллагч: Хаан Даатгал – Khaan Insurance
🇲🇳🇲🇳🇲🇳👏👏👏⚽️⚽️⚽️

Other Articles