
Uncategorized
ӨНӨР БҮЛ ХҮҮХДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
МХБХ болон Өнөр бүл хүүхдийн төвтэй хамтын ажиллагааны хүрээнд Моби Дээд Лигийн 23-р тойргийн тоглолтын үеэр МХБХ-ны цэнгэлдэх хүрээнд хүрэлцэн ирж тоглолт үзэж төв байртай танилцав.
Мөн Моби Дээд Лигийн тоглолтын үеийн завсарлагааны үеэр үзэгчдэд урлагийн үзүүлбэр үзүүллээ.
Хөлбөмбөгийн спортоор тус төвийн хүүхдүүд хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож, лигийн тоглолтыг дэргэдээс нь үзэхээс гадна багаар ажиллах, хамтын ёс зүйг таниулах, дэлхийн спорттой хөл нийлүүлэн алхах, суралцах боломжийг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа юм.
Өнөр бүлийн төвийн хүүхдүүддээ талархал илэрхийлье.