Ө.БАТЦЭЦЭГ АХБХ-НЫ ЭЛИТ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧДИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Малайз улсын Куала Лумпур хотноо 02-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд АХБХ-ны Элит Эмэгтэй талбайн шүүгч болон туслах шүүгч нарын сургалт АХБХ-ны байранд амжилттай явагдаж өнгөрлөө.
Тус сургалтад ОУХБХ-ны туслах шүүгч АХБХ-ны Элит туслах шүүгч, МХБХ-ны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг амжилттай оролцлоо. Мөн энэ үеэр 2023 оны Эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг шүүн явуулах АХБХ-ны шүүгчдийг зарлаж амжилт хүссэн байна.
Элит шүүгчдийн шалгалтаа амжилттай өгсөн АХБХ-ны Элит туслах шүүгч Ө.Батцэцэгтэй тун удахгүй Тайланд улсад явагдах АХБХ-ны 20 хүртэлх насны Эмэгтэйчүүдийн Азийн Цомын урьдчилсан тэмцээнд ажиллахаар болсонд амжилт хүсье.

Other Articles