Аваргын цомыг хамгаалагчид “Хаан Хүнс Эрчим”-тэй оноо хуваалаа

Сүүлийн хоёр улиралд үндэсний дээд лигийн үзүүр, түрүүг булаалдсан “Улаанбаатар сити” болон “Хаан Хүнс Эрчим” клубүүд хоёрдугаар тойргийн хүрээнд таарч тоглон 1:1-ээр тэнцлээ.

Эхний хагас өндөрлөхтэй зэрэгцэн Ц.Түмэнжаргал 45+1 минутад багтай тэргүүллийг авч ирсэн ч “Улаанбаатар сити” хоёрдугаар үед тоог тэнцүүлж чадсан юм.

Тодруулбал 62′ дахь минутад А.Тэмүүжин тэнцээний гоолыг оруулсан нь тоглолтын эцсийн үр дүн болсон. Ингэснээр “Улаанбаатар сити”, “Эрчим”-ийн эсрэг дээд лигийн хүрээнд дөрөв тоглохдоо хоёр хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсон гэсэн үзүүлэлттэй боллоо