АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

МХБХ-ны Үйл ажиллагааны хэлтэст Аж ахуй, үйлчилгээ хариуцсан ажилтан-1, Цэвэрлэгч үйлчлэгч-1 шалгаруулж авна.
Сонирхсон хүмүүс ажилд орохыг хүссэн өргөдөл, өөрийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн нотлох бичиг баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, өмнөх (одоо) байгууллагын тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдолгүй тухай тодорхойлолт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг зэргийн хамт МХБХ-ны Үйл ажиллагааны хэлтэст хаяглан анкет бөглөнө. МХБХ-ноос горилогчийг сонгон авч уулзалт, ярилцлага хийнэ.
Дор дурдсан ажлын байранд тавих нийтлэг шаардлага
Нийтэч, багаар ажиллах чадвартай
Аж ахуй, үйлчилгээ хариуцан ажиллах чадвартай байх
Цэвэрлэгээ үйлчилээ хийх чадвартай
Цагийг үр дүнтэй ашиглаж, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь багтаан чанартай гүйцэтгэдэг,
Удирдах, удирдуулах болон харилцааны ёс зүйтэй
Уян хатан, илүү цагаар ажиллах боломжтой
Ажлын ачаалал даах чадвартай
Шударга, хариуцлагатай
Оффисын хэрэглээний програмууд болон хэрэглээний техник хэрэгслийг ашигладаг бол давуу талтай.
Бүртгэл хаах сүүлчийн хугацаа 2022 оны 3 дугаар сарын 15
МХБХ-ны Үйл ажиллагааны хэлтэст otgonulzii.sh@the-mff.mn цахим шууданд хүргүүлнэ.

Other Articles