АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

МХБХ-ны ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн
Сонирхсон хүмүүс ажилд орохыг хүссэн өргөдөл, өөрийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн нотлох бичиг баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, өмнөх (одоо) байгууллагын тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдолгүй тухай тодорхойлолт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг зэргийн хамт МХБХ-ны ЕНБД-ын газарт 2022 оны 3 сарын 1-ний дотор хүргүүлнэ.
Тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэнд дараах ажлын байрны шаардлага тавигдана :
Сайн зохион байгуулагч – Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
Шинэ зүйлд хурдан суралцах чадвартай
– Хөлбөмбөгийн спортод хайртай
– Спортын ажлын онцлогийг ойлгодог.
– Нийтэч, багаар ажиллах чадвартай
– Харилцааны өндөр соёлтой
– Оффисын хэрэглээний програмууд болон хэрэглээний техник хэрэгслийг өндөр түвшинд ашигладаг
– Цагийг үр дүнтэй ашиглаж, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь багтаан чанартай гүйцэтгэдэг,
– Удирдах, удирдуулах болон харилцааны ёс зүйтэй
– Уян хатан, илүү цагаар ажиллах боломжтой
– Ажлын ачаалал даах
– Шударга, хариуцлагатай
Дараах хаягруу материалуудаа явуулна уу: tsolmonbayar.l@the-mff.mn
Холбогдох утас: 99984421

Other Articles