АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

МХБХ-ны Зөвлөлийн шийдвэрээр шинэчлэн баталсан бүтцийн дагуу дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Сонирхсон хүмүүс ажилд орохыг хүссэн өргөдөл, өөрийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн нотлох бичиг баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, өмнөх (одоо) байгууллагын тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдолгүй тухай тодорхойлолт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг зэргийн хамт МХБХ-ны ЕНБД-ын газарт 2020 оны 9 сарын 30-ны дотор хүргүүлнэ. МХБХ-ноос хэд хэдэн горилогчийг сонгон авч уулзалт, ярилцлага хийнэ.
Дор дурдсан ажлын байруудад тавих нийтлэг шаардлага
🔸Нийтэч, багаар ажиллах чадвартай
🔸Харилцааны өндөр соёлтой
🔸Бичиг хэрэг хөтлөх, монгол хэлний сайн мэдлэг, чадвартай
🔸Офисын хэрэглээний програмууд болон хэрэглээний техник хэрэгслийг өндөр түвшинд ашигладаг
🔸Цагийг үр дүнтэй ашиглаж, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь багтаан чанартай гүйцэтгэдэг,
🔸Удирдах, удирдуулах болон харилцааны ёс зүйтэй
🔸Уян хатан, илүү цагаар ажиллах боломжтой
🔸Ажлын ачаалал даах
🔸Шударга, хариуцлагатай
✅Нэг. Үйл ажиллагааны хэлтсийн дарга
〽️Хүлээх үндсэн үүрэг
🟡Үйл ажиллагааны хэлтсийн дарга нь МХБХ-ны ЕНБД-ын удирдлага дор бүтэн цагаар ажиллах бөгөөд МХБХ-ны жигд тогтвортой үйл ажиллагаа, амжилтыг хангах зорилгоор дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
🟡МХБХ-ны байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан, дулаан бусад ажиллагсдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрэн бүрдүүлнэ
🟡Жил бүр байгууллага аливаа доголдолгүй ажиллах үйл ажиллагааны дагуу хэлтсийн болон ахуйн төсвийг бэлтгэн батлуулж, батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулах,
🟡МХБХ-ны бүх эд хөрөнгө, түүн дотроо төв байрнаас бусад, өөр дүүрэг, аймагт байрлах эд хөрөнгөд хяналт тавьж, үйлчилгээ, цэвэрлэгээ, үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг хангахад хяналт тавьж хариуцлага хүлээх
🟡МХБХ-ны хөл бөмбөгийн хиймэл зүлгэн талбай, футзалын ордны аж ахуйн аливаа ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцаж, тэмцээн уралдаан саадгүй зохион байгуулахад шаардлагатай бүхий л орчин нөхцлийг бүрэн бүрдүүлэх, тэдгээрийг зөв зүйтэй ашиглаж буй байдалд хяналт тавих
🟡Хэлтсийн ажиллагсдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг анхаарч, үр дүнтэй ажиллахад удирдлагаар хангах, эерэг сайн уур амьсгалыг бүрдүүлэх, сахилга, зохион байгуулалтыг бүрэн хариуцах,
🟡Ажиллагсад, шигшээ багуудын шаардлагатай хувцас, хэрэглэл, тэдгээрийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээний асуудлаар МХБХ-ны бусад хэлтсүүд, нийт ажиллагсадтай сайтар хамтран ажиллах,
🟡Автомашины зөв зүйтэй хэрэглээ, засвар үйлчилгээ, үр дүнтэй хэрэглээнд анхаарч зөв хуваарилалт, зохион байгуулалтаар хангах,
🟡Ариутгал, цэвэрлэгээ, хуваарийг зохицуулах, гэрээ хэлэлцээрийг хийх, дүгнэх, шигшээ багуудад түр хугацаагаар ажиллах тухайлсан менежерүүдийг зохион байгуулах, хамтран ажиллах,
🟡Гадаад улс орноос ирэх илгээмж, бараа бүтээгдэхүүнийг гаалиас хүлээн авах,
🟡Санхүүгийн хэлтэстэй бүх талаар хамтран ажиллах
🔸Үндсэн шаардлага
– Бакалавраас дээш зэргийн боловсролтой
– Нийгмийн ухаан, менежмент, санхүүгийн менежмент, хууль эрх зүй, удирдлага, үйлчилгээний чиглэлийн мэргэжилтэй
– Багийн уур амьсгалыг эерэг болгох, харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох чадвартай
– Эд хөрөнгийн менежментийн өндөр мэдлэгтэй
– Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт маш сайн
– Сайн зохион байгуулагч, сайн сэтгэл зүйч байх
– Англи хэлний дунд болон дээш түвшний мэдлэгтэй
– Нягт нямбай, цэвэрч, арвич хямгач,
– Спортод дуртай, анхан шатны мэдлэгтэй байх
– Зохих түвшний удирдлагын ажил хийж байсан бол давуу тал болно
✅Хоёр. Гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн ажилтан
〽️Хүлээх үндсэн үүрэг
🟡Уг ажилтан нь МХБХ-ны Гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн даргын удирдлага дор бүтэн цагаар ажиллах бөгөөд МХБХ-ны бүх гишүүд, клуб, орон нутгийн холбоодын хөгжил, чадавхжуулалтыг хариуцан дараахь үүргийг хүлээнэ.
Үүнд:
– гишүүн байгууллагуудын мэдээллийн санг байнга шинэчлэн сайжруулж, эргэн холбоотой ажиллах
– гишүүн байгууллагуудыг нэгдсэн мэдээлэл, удирдлагаар хангаж, МХБХ-ноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг цаг алдалгүй түгээх
– жил бүрийн батлагдсан төсвийн дагуу гишүүн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн олон талт ажлууд, тэднийг чадавхжуулах сургалт, хурал зохион байгуулах
– орон нутаг, аймгийн удирдлуудтай холбоотой ажиллаж, тухайн орон нутгаас гишүүн холбоодод дэмжлэг олох аливаа ажлуудыг зохион байгуулах
клубүүдийг лицензжүүлэлтэнд хамруулах, тэдэнд лицензжүүлэлтэнд тэнцэх зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх
– гишүүн байгууллагуудыг МХБХ-ны их хурал, тэмцээн уралдаан болон сургалт зэрэг ажлаар нийслэл хотод оролцохоор ирэхэд зохион байгуулалтаар дэмжиж туслах
гишүүн байгууллагуудыг дэмжих урамшууллын системийн дагуу тэдэнд үнэлгээ өгч, үйл ажиллалааг шударга дүгнэн, ажлыг сайжруулж байх
– дүүрэг, орон нутгаас шинэ залуу авъяасыг нээж илрүүлэх, – дүүрэг, орон нутагт шинэ дасгалжуулагч, шүүгчдийг үе шаттай бэлтгэх ажлыг МХБХ-ны Техникийн хэлтэс,
– Шүүгчийн хэлтэстэй хамтран байнга зохион байгуулах
хэлтсийн тайлан, төсвийг боловсруулах,
🔸Үндсэн шаардлага
– Бакалавраас дээш зэргийн боловсролтой
– Нийгмийн ухаан, хууль, эрх зүй, удирдлагын ухаан, менежментийн чиглэлийн мэргэжилтэй
– Судалгаа, харьцуулсан задлан шинжилгээ хийх ур чадвартай
– Монгол улсын түүх, хэл соёл, орон нутаг, нийслэл хотын талаар зохих мэдлэгтэй
– Сайн зохион байгуулагч
– Англи хэлний дунд зэргийн мэдлэгтэй
– Шинэ зүйлд хурдан суралцах чадвартай
– Хөл бөмбөгийн спортод дуртай, онцлогийг ойлгодог

Other Articles