Азийн хөл бөмбөгт цахим хандалт өсчээ

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байнгын хорооны даргын хувиар 2 дахь хурлаа удирдлаа.
Тус цахим хурлаар азийн хөл бөмбөгийн нийгмийн сүлжээг ашиглах стратеги төлөвлөгөөг баталсан юм.
А. Ганбаатар хурлын эхэнд КОВИД 19 цар тахлын улмаас хөл бөмбөгийн бүхий л төрөл, үйл ажиллаагаа зогсонги байдалд орсон боловч дижитал цахим үйл ажиллагаанууд өмнөх жилүүдтэй харьцуулахад 222 хувиар идэвхижсэн байна. 2023 онд Хятад улсад болох Азийн Цом тэмцээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор зорилтот ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний үр дүнд азийн хөл бөмбөгийн сонирхогчид болон азийн хөл бөмбөгийн холбооны цахим сүлжээнд хандах хандалт англи болон араб хэл дээр тодорхой хувиар өссөөр байна.
Энэ эрчээ алдалгүйгээр ажиллаж дараагийн ажлуудыг эрчимжүүлэх, гишүүн холбооддоо чиглэсэн ажлуудыг хийх хэрэгтэйг сануулсан юм.
Ийнхүү азийн 46 улсаас 14 улсын төлөөлөл багтдаг байнгын хорооны 2 дахь удаагийн хурал амжилттай боллоо.

Other Articles