АЗИ ТИВ ДАЯАР ХӨЛ БӨМБӨГИЙН СОНИРХОГЧИД, ДЭМЖИГЧДИЙН ТОО ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙНА.

Өнөөдөр (2021 оны 11-р сарын 10) АХБХ-ны Мэдээлэл харилцааны хорооны 3 дахь удаагийн хурал цахимаар амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг тус хорооны дарга МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар удирдан явуулсан юм.
Тус хорооны өмнөх хурлаас дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас АХБХ-ны мэдээлэл, харилцаа, сурталчилгааг нийгмийн сүлжээний олон талбарыг ашиглан эрчимжүүлэх шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийн хурал дээр дүгнэн хэлэлцэв. 2016 оны мэдээлэл харилцааны үйл ажиллагааг энэ 2021 оны 9-р сарын үр дүнтэй харьцуулахад хөл бөмбөгийн үзэгчид, дэмжигчдийн тоо маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь харагдлаа. Жишээлбэл, дээр заасан хугацаанд АХБХ-ны Facebook дагагчид 235%, Twitter дагагчид 282%, LinkedN сувгийн дагагчид 350%, Youtube сувгийн дагагчид 1128%, Instagram дагагчид 4710% тус тус нэмэгджээ. Ялангуяа вэб хуудсыг шинэчлэн хийж мандарин хэл дээр мэдээлэл оруулдаг болсноор Хятадын Weibo сүлжээний дагагчид ганцхан жилийн дотор 450000 гаруй тоогоор буюу эрс нэмэгдсэн байна.
МХБХ-ны Зөвлөлийн ээлжит удаагийн хурал 2021 оны 11-р сарын 09-нд болсон бөгөөд МХБХ-ны мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлэн шинэлэг сувгууд, шинэ арга барилаар ажиллахаар шийдвэрлэсэн нь цаг хугацаагаа олсон шийдвэр байсныг тус хурал батлаж байгаа юм.
МХБХ-ны маркетингийн хэлтсээс мэдээлэл, сурталчилгааны олон хэлбэрийг мөн үр дүнтэй ашиглаж байгаа гэдгээ үзэгч, фэнүүддээ дахин танилцуулахдаа таатай байна. Та бүхэн манай нийгмийн сүлжээний дараахь хаягуудыг найз нөхөддөө түгээн танилцуулж, монгол улсад хөл бөмбөгийн спортын хөгжлийн сурталчлахад хамтран ажиллаарай.

Other Articles

МХБХнийгмийн хариуцлага