“Алдарын дайчид” хоёр дутуу “Төв буганууд”-тай 3:3-аар тэнцлээ

Нэгдүгээр лигийн эхний тойрогт учраа таарсан “Алдарын дайчид” болон “Төв буганууд” кулбүүд тун сонирхолтой тоглолт үзүүлсэн ч эцсийн дүнд 3:3-аар тэнцэж, оноо хуваалаа.

“Алдарын дайчид”-аас П.Анар 22′, М.Ганбат 43′ дахь минутад гоол оруулан баг нь 2:0-ээр тэргүүлж байсан ч “Төв буганууд”-ын хагас хамгаалагч М.Билгүүн 45′ (P) 53′ дахь минутад хоёр гоол оруулан тоог тэнцүүлэв.

Түүгээр ч зогсохгүй М.Билгүүний хоёр дахь гоолоос хоёрхон минутын дараа “Төв буганууд”-ын шинэ тоглогч Б.Очирзаяа нэгэн гайхалтай гоолыг оруулж тоог 3:2 болгосон.

Хоёр гоолоор хожигдож яваад үр дүнг эргүүлж чадсан “Төв буганууд” хожил авахад ойрхон байсан ч Г.Бүрэнжаргал, Б.Очирзаяа нар улаан хуудас авч баг нь хүн дутуу үлдсэн. Түүний уршгаар “Алдарын дайчид” тоглолтын төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилт авч, Б.Намсрай амжилттай болгосноор тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө.

Other Articles