“АЛТАН БӨМБӨГ 2023” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ЫН ЭЗЭД

Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны уламжлалт цаг хугацаа 22 дахь удаагийн ДАШТ-тэй давхацсан учраас хойшлогдоод байсан.

Тухайн онд амжилт бүтээлээр гялалзсан хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, зүтгэлтнүүдийг урамшуулж, алдар нэрийг нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд мөнхлөн үлдээдэг “Алтан бөмбөг” үйл ажиллагаа энэ өдөр /2023.02.07/ Улаанбаатар зочид буудлын хүндэтгэлийн танхимд болж байна.

Тус үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ын эздээр хөлбөмбөгийн хорхойтон, үндэсний шигшээ багийн галзуу фанат О.Дагвасүрэн, “Моби” премьер лигийг шууд дамжуулан үзэгч олонд хүргэдэг СПС телевиз, 22 дахь удаагийн ДАШТ-ийг Монгол орон даяар шууд дамжуулсан Централ телевизийн хамт олон тус тус хүртлээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар дээрх эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэн нэрэмжит шагналаа гардуулан өглөө.

Other Articles