АНХАН ШАТНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчийн анхан шатны 2023 оны анхны сургалтаа хийхэд бэлэн болоод байна.

Танд өөрийн хайртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болох мөн мэдээж хэрэг нэмэлт орлоготой болох алдаж боломгүй боломжийг бид олгож байна.

Та бие бялдрын зөв хөгжилтэй байхад л хангалттай бөгөөд хүйс харгалзахгүйгээр бүртгэж байгааг дуулгахад таатай байна.

Сургалт: 2023.03.23-27-нд өдрүүдэд танхимаар явагдах болно.

Бүртгэл: 2023.03.26-ны өдрийн 18:00 цагт дуусна.

https://ggle.io/5cIC

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар лавлана уу.

Other Articles