АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөлбөмбөгийн тамирчдад бэлтгэл, тэмцээний үед зонхилон тохиолддог гэмтлээс урьдчилан сэргийлэх болон тамирчдын шим тэжээл, түргэн тусламжийн автомашины тоног төхөөрөмжийг ашиглан тусламж үзүүлэх сэдвээр цуврал сургалтын 2 дугаар сургалтыг зохион байгуулж дээд лиг, 1-р лиг, 2-р лиг, эмэгтэйчүүдийн дээд лиг, футзалын дээд лигийн клубүүдийн эмч, тамирчид нар оролцлоо.
Энэхүү сургалтыг Үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул, Монголын хөлбөмбөгийн холбооны эмч Э.Отгонжаргал, яаралтай түргэн тусламжийн, хөгжлийн төвийн сургагч багш Б.Тэгшжаргал нар зохион байгуулж бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх орчин үеийн аргууд болон дасгал, амь насанд аюултай бэртэл авсан үеийн анхны тусламж, тамирчдын зөв шим тэжээл хооллолтын талаар түлхүү анхааран явагдлаа. Цуврал сургалтын 3 дугаар сургалт нь 11 сард зохион байгуулагдах бөгөөд багийн эмч тамирчдыг өргөн хамрагдахыг урьж байна.
Энэ дашрамд МХБХ яаралтай түргэн тусламж үзүүлэх тоноглогчдсан түргэний машинтай болж тэмцээнүүдэд ашиглагдаж байгааг дуулгахад таатай байна.

Other Articles