АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо 2017 оныг “Дасгалжуулалтын жил” болгон зарлаж, дасгалжуулагчийн боловсрол, түүнийг олгох сургалтуудад чиглэсэн олон ажлыг МХБХ хийсний нэг нь МУБИС-д Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийг нээсэн явдал байсан юм.

БНХАУ-ын Хөл Бөмбөгийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тухайн жилд 20 оюутныг тус ангид элсүүлж төлбөрийн тэн хагасыг Хятадын Хөл Бөмбөгийн Холбоо гаргахаар болсон бөгөөд энэ жил эхний оюутнууд эрдмийн зэргээ хамгаалж бакалаврын дипломоо гардан авлаа.

Эдгээр оюутнууд цаашид хөл бөмбөгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж Монголын хөл бөмбөгийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү боломжийг олгосон Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон аппаратын хамт олон болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хамт олонд талархаж байгаагаа оюутнууд маань илэрхийлж байсан юм.

Other Articles