АНХНЫ ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧ Б.РЭНДОО БАГШИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын анхны шигшээ багийн тоглогч Б.Рэндоо багшийн нэрэмжит Футзалын нээлттэй тэмцээн МХБХ-ны Футзалын Ордонд өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон ЕНБДарга Д.Тэрбаатар нар оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр 20-р сургуулийн багш Ц.Болдбаатарыг Монгол улсад Хөлбөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж МХБХ-ны “Гавьяаны Одон” медалиар шагнав.
Мөн хөлбөмбөгийн энэхүү спортыг зааж сургасан багшийнхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж буй Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал багш нартаа хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээнд нийт 15 баг тамирчид өрсөлдөж маргааш буюуу 02-р сарын 19-нд аварга баг тодрох юм.

Other Articles